Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэхээр шийджээ. Тус холбооны тэргүүн О.Заяа тэргүүтэй ажил хэрэгч эмэгтэйчүүд өнөөгийн ядуу байдал ионгол хүний хэт үрэлгэн зантай холбоотой хэмээн үзэж байна. Тэдний ярьснаар,
иргэдийн амьдрал хямарч, ядууралд өртөж буй гол шалтгаан нь үрэлгэн байдал юм. Тиймээс иргэн бүр хэмнэлт хийж, хуримтлал бий болгохыг уриалав. Хэрэв иргэд өдөрт 3000 төгрөг хуримтлуулж чадвал сард 90 мянган төгрөгтэй болно. Үргэлжлүүлэн хуримтлуулбал жилд нэг сая 80 мянган төгрөгтэй болох боломжтой гэдгийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тооцжээ.
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа “Иргэд өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг үр ашиггүй зардлаа хэмнэж хуримтлал бий болгох замаар хөрөнгө оруулагч болох боломжтой. Олон улсын жишгээс үзэхэд хуримтлалтай байж улс орон хөгждөг. Тиймээс манай холбоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс орон даяар иргэн бүр өдөрт 3000 төгрөг хуримтлуулах аян өрнүүлэхээр боллоо. Улмаар хуримтлалын мөнгийг байршуулах “Үндэсний хуримтлалын банк” байгуулахаар ажиллаж байна. Энэ хуримтлалын мөнгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл өгөх эргэлтийн санг бий болгох боломж бүрдэх юм. Аяны хүрээнд жилийн дараа Үндэсний хуримтлалын банкыг бий болгох зорилт тавьсан. Ард иргэд аравт, зуут, мянгат, түмтийн системээр ажиллаж бий болгосон хуримтлалаа банктай байгуулсан гэрээний дагуу дансанд хуримтлал үүсгэж төвлөрүүлнэ. Ингэснээр Үндэсний хуримтлалын банкны хөрөнгө оруулагчид болно гэсэн үг. Хуримтлалын мөнгийг 2019 оны хоёрдугаар сарын 4 хүртэл зарцуулалт хийхгүй бөгөөд хяналтыг интернет программын дагуу ард иргэдэд ил тод шилэн байлгана. Тиймээс Ерөнхийлөгчөөс эхлээд бүх иргэдийг энэхүү хуримтлалын аянд нэгдэхийг уриалж байна” гэв.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
