Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагуудтай уулзаж сахилга хариуцлагаа чангатгаж, ард иргэддээ үйлчилж, улстөржихгүй байхыг хатуу анхааруулсан. Дараа нь “Жаахан шарга” театрт аймгийн иргэдтэй уулзлаа.
Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэтгэврийн ялгааг арилгах, аймгийн удирлагуудын улстөржилтийг зогсоох, төсвийн хөрөнгөөр дутуу баригдсан барилга байгууламжуудыг дуусгах, дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэртэй ажиллахыг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа Сүхбаатар аймгийн иргэд хэлж байлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагууд ширээний ард сууж үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө ярилцах хэрэгтэй, хамгийн гол нь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө эв эеэ хичээж ажиллах ёстой гэлээ. Зарим асуудлыг ЗГХЭГ-аас дахин судалж шийдвэрлэх болно гэв.
Аймгийн онцгой комисст 150 тонн өвс, 50 тонн тэжээл хүлээлгэж өглөө. Мөн нэр бүхий 4 сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олголоо.
Сүхбаатар аймаг 13 сум 67 багтай. 3,5 сая тоглой малтай. Малчдын 20 хувь нь отор нүүдэлд гарсан. Аймгийн дийлэнхи нутаг цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндрэх нөхцөлтөй байна. Аймгийн аюулгүйн нөөцөөс 250 орчим тонн өвсийг малчдад тарааж, Засгийн газраас илгээсэн өвс тэжээлийг хөнгөлөлттөй үнээр сумдад хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа аж. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
