МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр намынхаа анхан шатны үүрийн дарга нартаа “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийлээ. “Эх орончдын баяр”-ын өдрийг угтаж хийж байгаа уг арга хэмжээг зохион байгуулсан. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар тус намын анхан шатны үүрийн дарга нар асуулт асууж, хариулт авсан юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Та бүхэн бол 97 жилийн түүхтэй МАН-ын зуутын дарга нар. Намын бодлого үйл ажиллагааг олон түмэндээ хүргэхийн зэрэгцээ ард түмнийхээ санаа сэтгэлийг намын дээд түвшинд дуулгаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хүндтэй алба хашиж байгаа хүмүүс. Дарга гээд данайж суудаг албан тушаал биш. Оюун ухааны инженерүүд юм. Учир нь 1990 онд миний бие МАН-д улс төрийн ажилтанаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга хэлэхдээ “Намын ажил гэдэг бол сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл нам бол хүн. Сэтгэл бол хүнд л бий. Тиймээс бид олон түмэн, намын гишүүдийнхээ сэтгэл зүрхэнд хүрч ажиллах учиртай. МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэйг хэллээ. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж,авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна “ гэдгийг онцоллоо. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн. 2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан. 2012 онд АН -д 17 хувийн эдийн засгийн өсөлттэй улс орныг бид хүлээлгэж өгч байсныг иргэд мэднэ. Дэлхий нийт Монгол улсыг дампуурлаа зарла гэж шахаж байсан тэр цаг үед МАН төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрлээ. Засгийн газраас дараах 2 зарчмыг баримтлан ажиллаж байна.
- Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах
- Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэллээ. Түүнчлэн Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай МАН салшгүй холбоотой. Тиймээс ч “Эх орончдын баяр”-ын өдөр бол Монгол хүн бүрийн баяр гэдгийг онцолсон юм.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн МАН-ын хороо 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын эдийн засаг сэргэж эхэлсэн. Өмнөх удирдлагуудын “Концесс” нэрийн дор 140 гаруй тэрбум төгрөгний өр үүсгээд байсныг 2018 онд барагдуулж дууслаа. Өргүй хот болж чадсан. Мөн “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг 27 жилийн УИХ-аар хэлэлцүүлж, засгийн газрын дэмжлэг аваад байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ололт гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хот, МАН-ын удирдлагын баг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал болон намын анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах талаар энэхүү уулзалтаар санал солилцлоо.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
