Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 30 жил хоригдох ял авчээ. Түүнийг авлигын хэргээр ийнхүү ял эдлүүлэхээр Сөүлийн тойргийн шүүх шийдвэрлэсэн байна. Нэгэн улсын ерөнхийлөгч хэмээн хүндлүүлэн байсан хатагтай Пак Гын Хэд шүүхээс 110 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Өмнөд.Солонгост ерөнхийлөгч нь авилгалын хэргээр цаазын ял авч байсан тохиолдол бий. Хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа амиа хорлож байсан ерөнхийлөгч ч байдаг.
1960-д оны үед тус улсын авилгын нөхцөл байдал өнөөгийн Монголынхтой адил байсан гэж судлаачид ярьдаг. Өнөө цагт авилгын хэргээр ял авсан Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэгийн аав нь цэргийн эргэлт хийж, улс орноо ялзралаас гаргаж нийгмийн суурь тогтолцоог цэвэрлэж байсан гавьяатай гэдэг. Хамгийн ирээдүйтэй улстөрч, эх оронч эмэгтэй хэмээн солонгосуудын итгэлийг хүлээж явсан Пак Гын Хэ 30 жил шоронд суух болов. Түүний найз ерөнхийлөгчийг огцруулахад хүргэсэн дуулианы гол эзэн Чой Сүн Сил мөн л шүүхээс 20 жил хорих ялаар шийтгүүлсэн.
2016 оны сүүлээр ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиан дэгдэх хүртэл түүний дотны найз Чой Сүн Силийг солонгосчууд мэддэггүй байв.Тэрээр тодорхой албан тушаалгүй мөртлөө төрийн хэрэгт оролцож, ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл хянаж, засварладаг байсан гэдэг. Чой бас охиноо Сөүлийн нэр хүндтэй их сургуульд ерөнхийлөгчийн нөлөөг ашиглан элсүүлсэн нь илэрсэн юм. Морин спортоор хичээллэдэг охиныхоо Германд амьдрах, бэлтгэл хийх зардлыг Самсунг зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниудаар төлүүлж байсан нь мөн илэрсэн юм.
Улсынхаа ерөнхийлөгчийг эрхэндээ оруулсан Чой Сүн Силийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд 20 дугаар зууны эхээр Оросын эзэн хаанд нөлөөлж байсан шидтэн Распутинтай зүйрлэж байсан юм. Чой Сүн Силийн эцэг христийн номлогч, шашны нэгэн урсгалын тэргүүн байсан бөгөөд Пак Гын Хэг бага байхад багш, хүмүүжүүлэгч нь байсан гэдэг. Муу хүнтэй нөхөрлөсний гайгаар улс орноо баллах дөхсөн Пак Гын Хэд шударга шүүх тохирох ялыг өгсөн гэж Солонгос даяар ярьж буй.
Эх сурвалж: Associated Press

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
