Монголын сагсан бөмбөгийн “Үндэсний лиг”-ийн 2017-2018 оны аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын дайчид” баг аварга боллоо. Ингэснээр тус баг 2 дахь жилдээ цомын эзэн болж амжилтаа дахин бататгаж байгаа юм. Гэтэл ийм өндөр чансаатай яваа “Архангай Алтан дорнодын дайчид” багийг Архангайд алтны уурхай эрхлэн явуулдаг “Эрдэнэ Мандал” ХХК-гийн эзэн гэгдэх нэгэн эрхэм 250 мянган доллараар үнэлэн өөрийн болгох гэж байгаа сурагтай. Хөрөнгө чинээтэй томчууд 2020 оны сонгуульдаа аль хэдийнээ ойр тойрныхоо хүмүүсийг бэлдэж, сойж эхэлсэн хэмээгдээд байгаа бөгөөд 250 мянган доллараар сагсан бөмбөгийн баг худалдан авч байгаа энэ нууцлаг эрхэм тэдэнтэй холбоотой ч байж мэдэх юм. Бизнес эрхэлж буй нөхдүүд алсын хараатай, өөрт байгаа болон өрөөлөөс авсан зүйлээсээ яаж их хэмжээний ашиг гаргахаа сайн мэднэ. Гэхдээ эргээд тэр хэмжээний татвар улсдаа төлж чаддаг уу? Ганц энэ гэлтгүй үүнтэй төстэй гэрээ хэлэлцээр олон арваараа хийгддэг байж таарна. Энэ болгонд улс татвар авдаг баймаар. Энэ их мөнгийг эргэлдүүлж, угааж байдаг хүмүүс гэрээ хэлэлцээрээс гарч байгаа энэ их хөрөнгөнөөсөө төрд татвараа төлдөг үү гэдэг бас л нууцлаг. Ямартай ч хэдэн зуун саяар үнэлэгдээд байгаа “Архангай Алтан дорнодын дайчид” баг зарагдах уу үгүй юу, зарагдлаа гэхэд одоогийнх шигээ чансаагаа хадгалж чадах уу гэсэн асуултууд салбарынхны анхаарлыг татаад байна.
“Архангай Алтан Дорнодын дайчид” баг 250 мянган долларын үнэд хүрчээ
2018 оны 03-р сарын 19 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
