Гуравдугаар сарын 18-ны цэргийн баярын өдөр Монголын хурдан морины хорхойтнууд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд морь уралдуулж, харуй бүрийгээр замбараагүйтэв. Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааныг хаана хэзээ зохион байгуулах товыг Засгийн газраас албан ёсоор тогтоодог байв. Энэ жилийн хувьд уг уралдааныг зарлах тухай юу ч сонсогдоогүй. Харин Монголын морин спорт уяачдын холбоо гэх байгууллагынхан дураар авирлан өнгөрсөн ням гаригт уралдаан зохион байгуулжээ. Уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээ байна. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных байв. Уг нь 12-оос доош настай хүүхдээр хурдны морь унуулахыг Засгийн газар хориглосон. Уралдааны үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашинтайгаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Хурдан морь уядаг, эзэмшдэг,уралдуулдаг хүмүүсийг дагаж морийг нь багахан хөлсөөр унадаг хүүхдүүд энэ удаа хаврын хавсарганд нүдүүлэн олныг цэнгүүлэв. Өөрийнхөө хүүхдийг нүүрэндээ үстэй адгуусанд мордуулаад уралдуулах байтугай түүхий өндөг шиг бөөцийлдөг баячууд хүний бяцхан үрсийг арай л дэндүү тохуурхаж байгаагаасаа ичээч. Хүүхдийн эрх ашгийн төлөө гээд цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлээд байдаг “хүүхдийн төлөө” –ийнхөн дугараач. Хүний хүүхдийг хэдэн халтар цаасаар хуурч,ядуу буурайг нь далимдуулан зугаацдаг булга минж өмссөн эрчүүд таахалзахаа болиоч.
Морь дагаж зугаацдаг баячууд хүний үрсийг хөлдөө чирэхээс ичээч
2018 оны 03-р сарын 19 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
