ОХУ-ын Сибирийн Кемерово хотын «Өвлийн интоор» худалдаа,амралт чөлөөт цаг,тоглоомын төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 13 хүүхэд амиа алдсан гэж Оросын “Спутник” агентлаг мэдээллээ. Уг хэрэгт холбогдуулан тус төвийн ажилтан дөрвөн хүнийг баривчлан саатуулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, худалдааны төвийн нэг хамгаалагч нь галын дохиоллын системийг унтраасан байснаас гадна зарим гарц нь хаалттай байсан гэнэ.
Кемерово хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу кино театр болон хүүхдийн тоглоомын газартай дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө Кемеровод нисч ирсэн бөгөөд хамгийн түрүүнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө. Тэрээр галын аюултай холбогдуулан харамсал илэрхийлж, аймшигтай эмгэнэлт явдал болсныг онцлоод мэдэгдэл хийлээ. Буруутныг олж зохих арга хэмжээ авахыг анхааруулав.
Тус төвд ажиллаж байсан орон нутгийн амьтны хүрээлэнгийн захирал Евгений Видеманы ярьснаар, тэнд байсан амьтад бүгдээрээ угаартаж үхсэн байна. Тэнд бяцхан бор туулайнаас эхлээд далайн гахай,Камеруны ямаа, Африкийн зараа, үнэг,хярс, шиншилла хулгана, тоть гээд 200 гаруй амьтан байжээ. Галын аюул нэгээс гурван давхрыг бүхэлд нь хамарч хүүхдийн тоглоомын төв рүү яах ийхийн зуур хуйлран оржээ. 100 орчим хүнийг тэндээс нүүлгэн шилжүүлж чадсан байна,тэднээс 20 гаруй хүн дээвэр дээрээс зураг авч бичлэг хийжээ. Тухайн үед бага насны хүү цонхоор үсэрсэн, кинотеатрын заалнаас дөрвөн хүүхдийн шарил олдсон гэж гал сөнөөгчид ярьсан байна.
Эх сурвалж: Спутник






Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
