“Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэн болон зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат Аялал жуулчлалын ур чадвары мэргэжлийн сургуулийн захирал О.Отгонбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын үзэх бүтээгдэхүүнийг бий болгох, гадаад дотоодод сурталчлах ажлыг хийж хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдыг сэтгэл ханамжийг өндөр байлгахад зочлох үйлчилгээний салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэр дундаа хүнээр дамжин хүнд хүрдэг салбарын онцлогоос хамааран үйлчилгээний ажилчдыг ур чадвар ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Эдгээр үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ, “Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэнг 10 дахь жилдээ буюу энэ сарын 30,31-ний өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.
Нийслэл хотын зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино. Тэмцээн нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:
-Зочин хүлээн авагч
-Өрөөний үйлчлэгч
-Тогооч
-Зөөгч
-Угаалгын ажилтны аварга шалгаруулах тэмцээн
Мөн тэмцээний үеэр дараах үзэсгэлэн, үзүүлбэрүүд зохион байгуулагдана. Үүнд:
-Мастер тогооч нарын “Хоол урлаг” бүтээлийн үзэсгэлэн
-Шилдэг ширээ засалтын үзүүлбэр
-Бартендерийн үзүүлбэр
Энэхүү тэмцээнд 2014 оноос эхлэн БНСУ-ын Гояан хот, ОХУ-н Эрхүү, Улаан Үдэ, БНХАУ-ын Хөх хот, Манжуур, Эрээн зэрэг хотуудын зочлох үйлчилгээний салбарынхан оролцож олон улсын тэмцээн байсан боловч төсөв санхүүгийн боломжоос хамааран өнөө жил зөвхөн дотоодын оролцогч нарын дунд зохион байгуулахаар ажиллаж байна.
Аялал жуулчлалын салбар, зочид буудал, зоогийн газрын бизнес нь харилцан уялдаатай хөгжиж дэвшиж ирсэн онцлогтой салбарууд юм. Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний хөгжил нь хүн хоорондын харилцан хамаарал, үйлчлэл, хүний хөгжлийн хүчин зүйлтэй шууд хамааралтай тул хүний хэрэглээ, хэрэгцээ өсөж байгаа нь хэрэглээний технологийн дэвшлийг тодорхойлж байдаг. Зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг дагалдаж олон улсын техник технологи нэвтэрч гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж байгаа зэргээс үндэслэн энэхүү үзэсгэлэн сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн олон улсын жишгийн дагуу үзэсгэлэнгээ “HORECA” (Hotel and Restaurant Catering) нэртэйгээр зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид оролцох боломжтой. Үүнд
- Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
- Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэгчид
- Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
- Ундаа усны бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
- Архи, дарс, ликёр нийлүүлэгчид
- Тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Зочид буудал
- Ресторан
- Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид
- Шилэн эдлэл нийлүүлэгчид
- Хөдөлмөр хамгаалал үйл ажиллагаа эрхлэгчид
- Цэцэрлэгжүүлэлт ажил гүйцэтгэгчид
- Цагаан хэрэглэл үйлдвэрлэгч, нийлүүлэгч
- Программ хангамжийн үйлчилгээ
- Хими цэвэрлэгээний үйлчилгээ
- Кофе, цай, үйлдвэрлэгч, нийлүүлэгч
- Реклам бүтээгчид
- Такси үйлчилгээ
- Бейкери үйлдвэрлэгч
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулах нэгдсэн хангамжаар хангагдах, мэдээлэл солилцох боломжууд өргөн болдог гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
