Авлигатай тэмцэх газраас Монголын төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Төрийн жолоо атгалцаж яваа өнөөгийн эрх мэдэлтнүүд улсаасаа илүү баян байгаа нь жагсаалтаас анзаарагдана. УИХ-ын 76 дотор 11 тэрбумтан сууж байна.
Хамгийн их орлоготой Ж.Ганбаатар өнөө цагийн баячуудыг тэргүүлжээ. Түүний хөрөнгө рүү “өнгийвөл” 10 тэрбум 304 сая 620 мянган төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрээр хадгаламжиндаа 13 тэрбум 231 сая төгрөгтэй. Мөн 520 саяар үнэлэгдэх газартай, нэг тэрбум 166 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай. “Сээкл”, “Моннидер”, “Голденсвит”, “Нордлайн”, “Камдер” зэрэг таван компанид хувьцаа эзэмшдэг.
Хөрөнгө чинээгээрээ бусдыг хошуучлан яваа Б.Дэлгэрсайхан жагсаалтын “аман хүзүүнд” хурдалж буй. Тэрээр 4 тэрбум 736 сая төгрөгийн жилийн орлоготой, 4 тэрбумаар үнэлэгдэх 3 орон сууцтай гэнэ. Хөрөнгөжин баяжих, орлого их олох өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая,С.Бямбацогт 4 тэрбум 64 сая,Ц.Гарамжав 3 тэрбум 399 сая,Сү.Батболд 2 тэрбум 975 сая,Н.Цэрэнбат 2 тэрбум 502 сая,Ц.Мөнх-Оргил нэг тэрбум 802 сая,Б.Чойжилсүрэн нэг тэрбум 382 сая төгрөг, Б.Ундармаа нэг тэрбум 15 сая төгрөгийн орлого олсон нь жагсаалтыг өнгөлжээ. Өмнөх жилүүдэд хөрөнгө орлогоороо олныг араасаа дагуулж явсан тэргүүн баян зарим эрхмүүд энэ удаад “баян ходоод” болжээ.
Жагсаалтыг харж байхад аль нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй гишүүн тун цөөн аж. Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан, А.Амарзаяа,Н.Номтойбаяр нарын хэдхэн хүн одоохондоо хувьцаа эзэмшээгүй байна. Ирэх жилийн мэдүүлэг хүртэл зай ч бий, лай ч бий. Эд нар хувьцаа эзэмшинэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн ганц компанийн хувьцаа эзэмшдэг гишүүд бас байнаа. Тухайлбал, С.Чинзориг,О.Батнасан,С.Жавхлан гээд гарын таван хуруунд багтах аж. Орлого олох жагсаалтад бараагүй хаягдсан ч хадгаламжаараа толгой цохиж байгаа Б.Наранхүү 21 тэрбум 195 сая 800 сая төгрөгөөр торойжээ.
Хамгийн “голоо цохисон” гишүүдээр Б.Саранчимэг, А.Ундраа нарыг ард түмэн нэрлэж байна. Өчнөөн жилийн өмнө төрийн мөнгөөр АНУ-д сурчихаад зээлээр авсан сургалтын төлбөрөө буцааж өгөхгүй “луу унжиж” яваа Б.Саранчимэгийн орлого 70 сая 173 мянга,хадгаламж нь 25 сая 500 мянга байгаа бол А.Ундраагийн орлого 23 сая 144 мянга,хадгаламжиндаа 254 сая төгрөгтэй байна. Ер нь улс эх орноо хөгжүүлнэ гэж цагаан хөөс цахруулан төр рүү зүтгэж олны тархийг эргүүлдэг эрхмүүд амь наана,там цаана үхэн хатан “алалцаад” байдгийн цаад учир угаасаа ойлгомжтой биш үү. Үүнийг УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нотолно.
Төр түшилцэе, олны итгэлийг үл алдая,үүргээ нэр төртэй биелүүлье гэхээсээ илүү яаж хурдхан хөрөнгөжөөд авах вэ гэсэн атгаг бодолд живж байдаг юм биш үү. Хамгийн үнэтэй машин хөлөглөдөг гишүүн Б.Наранхүү нэг тэрбум 185 саяар үнэлэгдэх 3 машинтай. А.Сүхбат 9 тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлдвэр, үйлчилгээний газар,барилга байгууламжаар тэргүүлж байгаа бас 2 тэрбум 200 сая төгрөгийн үнэт эдлэл цуглуулж амжжээ.
Хамгийн их мал ахуйтай гишүүнээр УИХ-ын дарга М.Энхболд тодорч байна. Түүний хувьд төрийн ажил хийхийн хажуугаар хувийн аж ахуйг хэрхэн цэцэглүүлж чаддагийн сонгодог жишээ болж байна. Түүний сайн үүлдэр,угшилтай адуу мал эдийн засгийн үнэлгээгээр 900 сая төгрөгөөр үнэлэгджээ. М.Энхболд дарга хөдөө гарч малаа маллаад тайван амар амьдарвал ядаж л цаг үргэлж “хужаа” гэж доромжлуулахгүй амар тайван байх бус уу.
Эрхэм гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харж байхад хөрөнгөтэй болох шоуны оролцогчид уу гэж бодогдсоныг нуух юун.
Н.Наран

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
