УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ямар эх үүсвэрээс тус бүр нь 470 саяын үнэтэй хоёр орон сууц авсан бэ гэж олон хүн гайхширч буй. УИХ-д сонгогдоод төрийн түшээдийн хөрөнгөжиж бэлжсэн нь хөрөнгө орлогын мэдүүлгээс тодорч буй. Энэ удаагийн УИХ-д сууж байгаа цөөхөн шударга гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан гэж ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тэр маань яагаад гэнэт баяжаад явчихав гэсэн асуулт хариу нэхнэ. Залуу хүн учраас тархи толгой нь ч сэргэг,сэтгэлгээ нь ч шинэлэг гэх магтаал түүнийг дагалддаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажлын гараагаа эхлүүлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Шударга өрсөлдөөний хэрэглэгчдийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа төрийн ажилд хоёргүй сэтгэлээр шударга үнэнчээр зүтгэж байсныг бүгдээр мэднэ. Хөрөнгө мөнгөний тухайд 2016 оны сонгуулиар нэлээдгүй зээл авсан, дансандаа 40 саяын хадгаламжтай гэсэн байв. Гэтэл энэ жилийн хөрөнгө орлогодоо тус бүр нь 470 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай, гурван машинтай гэж бөглөсөн нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж байгаа аж. Шударга залуу гишүүний хөрөнгө гэнэт өссөн нь хаанаас хөрөнгөжив гэсэн хардлагыг дагуулсан нь энэ.
Т.Аюурсайханаас дутахгүй олны чихийг дэлдийлгэж байгаа хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Ямар нэгэн том бизнес хийв үү, яав,юу болов гэлтэй 1,9 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Төрийн өндөр албанд томилогдоод удаагүй ч огцом хөрөнгөжсөн нь ид шидийн хүч үү, эсвэл төрийн их ажлын хажуугаар наймаа мандуулж амжуулав уу,түүнийгээ тайлбарлаач гэж олон түмэн хүсэж байна. Ер нь яагаад ямар эх үүсвэрээс цулайтал баяжиж байгаа туршлагаа амьдрах гэж нойр хоолоо хасан байж,“Тамирын мөсийг долоож” тамираа бартал зүтгэж яваа түмэн олондоо хэлчихэж болохгүй гэж. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад Монголын төрийг барилцаж байгаа эрхмүүд улсаасаа илүү баян болсон нь гайхалтай.
Тэгэхээр бусдадаа туршлага юугаа дэлгэж,ядарсан олондоо дэм болбол ямар вэ. Ард түмэн ядуу байхдаа эрхэм нөхдүүдийг тэрбумтан болгоод байгаа юм чинь ахиухан татвар өгөөд байх чадал суувал эрхэм түшээд улам их баяжих нигууртай.
Н.Үржих

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
