Үндэсний ёс уламжлалаа дээдэлдэг, эр хүний жудагтай энэ тэр гэж магтаал дагуулаад байдаг бөхчүүд яс булаалдсан нохой шиг авирлаж байна. Их аварга, арслангууд,УИХ-ын эрхэм гишүүд хэрүүл хараалыг магнайлж буй. Бөхчүүд Бөхийн өргөөгөө булаалдаад байгаа юм уу, Бөхийн холбоогоо булаалдаад байгаа юм уу гэдгийг ард түмэн ойлгох гээд ухаан уралдуулж байна. Хүмүүсийн ярихыг анзаарвал, А.Сүхбат аварга Бөхийн өргөөг, Д.Сумъяабазар аварга Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны байрыг авахаар мунхаглан улайрч байгаа гэлцэнэ. Тэд айлын хот руу өнгөлзсөн өлсгөлөн чоныг санагдуулан сувьдаглаж байгаа нь олны эгдүүг хүргэж байна.
Ер нь Монголд өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хуулиар шийдвэрлэдгийг эрхэм гишүүд эрхбиш мэдэж баймаар. Гэтэл бүр зодоон нүдээндээ хүрч,хууль хяналтын байгууллагыг сандаргасан нь хөгийн ч юмаа даа. Бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үймээний үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн,А.Сүхбатын хоолой багалзууртай дэндүү бүдүүлэг “ажиллаж”, биед нь гэмтэл учруулсныг сошиалаар шуугиж байна. УИХ-ыг гишүүн халдашгүй дархан эрх энэ тэр бүр хамаагүй бололтой. Авах гэсэн юмаа л авч байвал яахаас ч буцахгүй болсон гэлтэй. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд эрхэм гишүүн гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний газарт хандсан байна.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ,Д.Сумъяабазар нарын хэн нь ч Монголын өнгөлөг мөнгөлөг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа. Гэтэл юу дутлаа гэж хэмлэлдэн шуналтана вэ. Бөхийн өргөө хэнийг ч зүгээр байхын аргагүй “дайлаар мордох”-д хүргэж байгаа их мөнгөний сав юмдаг уу. Бөхийн холбоог хэний хэн гуай ч удирдаж болох. Гэтэл яагаад заавал “Би удирдана” гэж тэмцэж босоод байгаа юм бол. Энэ бол маш их учиртай юмсанж.
Хашир бөхчүүдийн ярихыг сонсвол, баян дээрээ баян болох гэсэн эрхмүүд Бөхийн холбоог зүгээр орхиж чадахгүй. Тэд орондоо орох завгүй “орчилдон хөрвөх” нигууртай аж. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад, УИХ-ын гишүүн А.Сүхбатын орлого жилийн дотор тав дахин буурч 283 саяас 57 сая болсон. Тэрбээр 2016 онд л Г.Бат-Очир, Д.Бат-Өлзий нараас 548 саяын авлагатай байсан бол энэ жилийн орлогын мэдүүлэгтээ ч бас өчжээ. Хаан банкинд 143 саяын зээлтэй байсан. ХОМ-ээс нь харахад өр авлага, үнэт эдлэл нь хэвээрээ байгаа гэнэ.
Тэр ч байтугай мал идээ нь үхэж үрэгдээгүй бөгөөд 100-гаад үхэр, 79 адуу нь толгой тоогоороо байгаа гэх. Тахиа шувуу нь тэгтлээ өсөж олшроогүй ч 30 гаран толгой бүтнээрээ байгаа. Эрхэм гишүүн 52 саяын хадгаламжаа 106 сая болгож өсгөжээ.А.Сүхбат 920 саяын үнэтэй 3 хаустай. Тэгсэн атлаа орон сууц байхгүй гэж хөрөнгийн мэдүүлэгтээ будилдаг хүн дээ.
Өчнөөн олон машин тэрэг, хувь эзэмшдэг компани,байр хаус гэх мэт зөндөө юм байхад тэр Бөхийн өргөө рүү улангасан довтолж яах нь вэ. Монгол төрийн зөөлөн суудал, бөхийг хүндэлдэг түмэн олны буянд Б.Бат-Эрдэнэ,Д.Сумъяабазар нар хэрхэн саятан живаатан болчихоод тэнгэрийн амьдралаар амьдардгийг энд нурших илүүц. Ард түмэн та нарыг харж байна,хөрөнгийн мэдүүлгийг чинь уншиж байна. Эрхмүүд арай давраад байгаа юм биш биз. Эзэнгүй хөрөнгө биш дээ, Бөхийн өргөөг “идэх” гээд хэрэггүй гэж сануулахад илүүдэхгүй болов уу. Тэр чинь Монголын ард түмний сэтгэлийн өглөг хандиваар боссон хөрөнгө шүү. Монгол бөхийн жудаг ёсыг та нар уландаа гишгэлээ, одоо ичиж амьдар.
Н.Дөл

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”

Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 доллараас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг.
*** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу
Бөлдөг Сүхбат хүүхэн эргүүлсээр байгаад эм зантай болжээ. Эр хүн шиг байгаа ч
Бөхчүүд чинь хурлаа хийгээд ёс журмаараа тэргүүнээ сонгосон биш билүү. Баянмөнх Сүхбат шуналтанууд олон жил Бөхийн өргөө рүү дайрлаа. Анх өргөө бүтээн байгуулахад ингэж хүч өгч уриалан дуудаж хийж бүтээж байхгүй яасан юм. Та хоёрыг бөх барилдаж байхыг чинь бахархан харж байлаа даан ч увайгүй үйлдлийг чинь зөвшөөрөхгүй ээ.