Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хотын захиргааны цагаан байрыг буулгаж шинээр барих концессийн гэрээтэй холбоотой НИТХ-ын захиргааны хэргийг дахин хянаж үзэх шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийг дахин хянуулах тухай “Голомт Файнаншэл Групп” ХХК-ийн хүсэлтийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дахин хянахаар болжээ.
Энэхүү захиргааны хэрэг гэдэг нь 2016 оны тавдугаар сард тухайн үеийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар НЗДТГ-ын байр буюу хүмүүсийн хэлдгээр Хотын захиргааны цагаан байрыг спорт заалны хамт буулган “Голомт файнэншл групп” ХХК-иар концессийн гэрээгээр шинээр бариулах, өмчлүүлэх шийдвэрийг гаргасантай холбоотой.
“Голомт”-ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийн “Голомт файнэншл групп” ХХК-д тухайн үеийн хотын удирдлагууд ямар ч тендер, өрсөлдөгчгүйгээр зургаан давхар байшин барих концессийн гэрээг өгчихсөн, улмаар барьсан байшингаа тэр чигээр нь уг компанид эзэмшүүлэх заалтыг гэрээнд тусгасан байдаг. Үүнийгээ нийслэлийн удирдлагууд уг компаниас өөр аж ахуйн нэгж санал ирүүлээгүй гэж тайлбарладаг.
Гэтэл төв талбайн нөгөө талд орших хэвлэх үйлдвэрийн газар дуудлага худалдаанд 23 тэрбум хүрсэн билээ. Тиймээс ч хууль, журамд нийцэхгүй хэмээн үзэж цуцлах шийдвэрийг шүүхээс гаргаж байжээ. Мэргэжлийн байгууллагууд ч барилгыг нураах нь хөрш барилгуудын суурьт шууд нөлөөлж аюулгүй байдал ноцтойгоор алдагдана гэдгийг дүгнэлтээр баталсан аж.
Гэтэл “Голомт файнэншл групп” ХХК шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор, нэг ёсондоо хотын захиргааны байрыг “авах”-аар дахин заргалдаж эхэлсэн нь энэ аж. Үүнтэй зэрэгцээд НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит газрууд ч Яармаг руу нүүхээр болчихлоо. Энэ явдлын ард “Голомт файнэншл групп” ХХК-ийн хотын захиргааны байрыг суллаж авах шахалт яваа гэж учир мэдэх хүмүүс тайлбарлах юм.
Хэрэв энэ маргаан “Голомт файнэншл групп” ХХК-ийн талд шийдэгдвэл Нийслэлийн ЗДТГ-ын цагаан байрыг нурааж, шинээр 6 давхар барилга барих бөгөөд уг компанийн өмчлөлд шилжиж, концессийн гэрээний дагуу барилга барьсан мөнгийг нь ч төрөөс гаргаж өгөх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
