БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Энэхүү хэлэлцээрт МУ-ын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун вэрэн нар гарын үсэг зурлаа.


Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Ян Чиндун нар баяр хүргэж үг хэллээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран Мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, Мазаалай баавгайн амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгааг хийж гүйцэтгэх бөгөөд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах; төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах; төслийн хэрэгжилтийн хугацаанд Мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгох бөгөөд төслийн нийт өртөг 11,63 сая юань-н санхүүжилттэй 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Бусдаас тусламж гуйхгүйгээр хийж чадах юм аа хийдэг байх юмсан.Тэжээвэр мал шиг л юм горилсон сэтгэлгээнээсээ салаач ээ.