УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ нь чухам ямар учиртай хороо гэдгийг иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” нь ямар ажил хийх талаарх мэдээллийг хүргэе.
1. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж авлигал, хүнд суртлыг арилгана. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу мэдээллийн технологийн салбар тодорхойлж байна. Технологийн өндөр шийдлийг нэвтрүүлж, хөгжүүлж чадсан улс л хүчирхэгжиж, баялаг бүтээж, хөгжлийн хэмжүүрээр өрсөлдөж байна. Манай улс ч мөн тус салбараа хөгжүүлж байж төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлнэ. Тэр дундаа төрийн үйлчилгээг цахимжуулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажлуудын нэг болоод байна. Бид төрийн үйлчилгээндээ “И баримт”-ын бүртгэл, “ТҮЦ” машины лавлагаа зэрэг өгөөжтэй төслүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Харин цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж үйлчилгээний тоог нэмэх, үйл ажиллагааг нь өргөтгөх шаардлага бий болоод буй. Хэрвээ төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжвэл шуурхай, ил тод, шат дамжлаггүй, очер дараалалгүй болохоос гадна авлигал, хүнд суртал, далд эдийн засагт эргэлдэх бохир мөнгөний үйл ажиллагаа зогсох юм. Мөн төрийн албаны нүсэр том бүтэц багасаж тэр хэрээр төсөвч хэмнэлт хийх боломжтой. Энэ мэт олон давуу тал байна. Хэн ч аль нэгэн байгууллагын хурган даргын өрөөний үүд сахиж хайран цагаа үрэх эсвэл урт хугацаагаар дугаарлах, нэг байгууллагаас нөгөө рүү бичиг барьж гүйхийг хүсэхгүй. Нэг кноп дараад л ажлаа амжуулах боломж бидэнд бий. Цахим бодлогын түр хороо нь чухам дээрх харилцааг зохицуулж холбогдох хууль тогтоомжийг боловсруулж ажиллах юм.
2. Мэдээллийн технологийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлнэ. Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, компаниудад дэмжлэг үзүүлж дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг олгоно. Мөн технологид суурилсан бизнесийг хөгжүүлж баялаг бүтээхэд чиглэн ажиллана. Бид далайд гарцгүй ч шилэн кабелиараа дэлхийд гарцтай улс. Тиймээс ч энэ салбараа хөгжүүлж чадвал дэлхийд Монгол залуусын бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч чадна гэж “Цахим бодлогын түр хороо”-г санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үзэж байгаа аж. Өндөр хөгжилтэй орнууд тусгайлан “Мэдээллийн технологийн яам”-тай байдаг. Манай улс энэ салбарын яамгүй ч мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх УИХ дахь “Цахим бодлогын түр хороо”-той болж буй нь нүдээ олсон ажил гэж тус салбарынхан үзэж байна.
www.zindaa.mn

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага

МАШ ЗӨВ АЛХАМ БАЙНА. ХӨГЖЛИЙГ НЭГ ШАТААР АХИУЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. АРД ИРГЭДЭД ХҮНД СУРТАЛГҮЙ ООЧИР ДАРААЛАЛГҮЙГЭЭР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ.