Сайд нар орон нутагт ажиллаж байна

2018 оны 05-р сарын 10 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын дөрвөн гишүүн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой байна.

Өмнөговь аймагт ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, Саус Гоби сэндс, Өсөх зоос, Монголын алт компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонслоо. Мөн Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, Шивээ хүрэнгийн боомтод ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх