2018 оны 5-р сарын 6-ны Ням гарагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр – Хаврын баяр 2018”-ыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл санаачлан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.

Анх удаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр- Хаврын баяр 2018”-ыг дэмжиж олон байгууллага баярын жагсаалд оролцлоо. Улаанбаатар төмөр замын залуучуудын төв байгууллага, Монгол-Хятадын хамтарсан Олон Улсын Сургууль, “Их Засаг” Хуульзүйн Дээд Сургуулийн оюутан залуучууд, Залуу дугуйчин клубийн гишүүд, СХД-ийн 3-р хорооны иргэд болох “Орчны удирдагч” ТББ-ын 30 гишүүн 80 настай буурлаас 8 настай хүүхдээ дагуулаад байгаль орчноо хайрлан хамгаалах “Ногоон хариуцлага”-д нэгдлээ.
Арга хэмжээг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дэд захирал Ү.Эрдэнэзул нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал, Их Шанзодба А.Ариунжаргал нар Монголын уламжлалт байгаль хамгаалах арга ухаан, Сав шимийн шүтэн барилдлагын талаар сонирхолтой лекцийг тавилаа.
“Ногоон дэлхий” хүүхэд залуучуудын урлагийн тоглолтод СУИС-ын оюутны холбоо, сонирхлын клубийн гишүүд, Монгол Улсын Консерватори, Сити Их сургуулийн оюутнууд, Г.В.Плехановын нэрэмжит ЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбарын дунд сургуулийн сурагчид, “Бяцхан мисс” ТББ-ын авьяаслаг охидууд өөрсдийн бэлтгэсэн хөтөлбөрөө толилууллаа.
Мөн Хаврын баярын гол үйл явдлын нэг нь “Ногоон экспо” байлаа. Монголын хог хаягдлуудын Үндэсний Холбооны гишүүн байгууллагууд болох “Төвшин сайхан төв”, “Хаягдсан эрдэнэс”, “Пластик центр” байгууллагууд, “Найдварын өргөө” ТББ, Гоёхон цэцэгсийн худалдааныхан оролцож бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.
Тус экспогоор дамжуулан хог хаягдлыг дахин ашиглах, хог хаягдал гаргахгүй байх хүсэлтэй хэн бүхэнд ач холбогдолтой мэдээллийг олон нийтэд төвлөрсөн байдлаар хүргэхэд чиглэсэн. Тухайлбал, хаягдал өөхөн болон сүүлний тосоор саван, гялгар уутыг боловсруулж цэцгийн мандал, сандал, сонингийн цаасаар үзэмжтэй сав суулга, дурсгалын зүйлс зэргийг хийж бүтээдэг байна. Мөн хаягдлаа ангилж тушаах нь эдийн засгийн болон байгаль орчинд оруулах хувь нэмрийг онцолж байлаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн (МБОИЗ) гишүүд ихээхэн идэвх зүтгэл гаргаж, дэмжлэг үзүүлснийг онцолж байна. “Жасыл” ТББ-ын тэргүүн Ыкэнбай 500 ширхэг суулгац, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Хурц 80 ширхэг модны суулгацаар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэсайхан, С.Амгаланбаатар “Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбоо”-ны Р.Баянбилэг, “Монгол Улсын мод хамгаалах төв”-ийн Д.Сарантуяа, “Эрин үе- Экологи хөгжил төв” ТББ-ын Г.Туул, “Тунза” ТББ-ын М. Оюунчимэг нар хандив болон техник туслалцаа үзүүлж дэмжин оролцсон бол Ажлын алба, “Гол мөрөн булаг шандын эхийг хамгаалах сан” ТББ-ын А.Оюунчимэг, “Уст Туулын төгөл”ББН-ийн О.Наранцогт, “Ногоон соёл иргэншил хөгжил сан”-ийн Г.Төмөрмөнх нар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаа.

ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ




“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн та бүхэнд МБОИЗ-ийн зүгээс талархал илэрхийлж байна.
“НОГООН ХАРИУЦЛАГА”-ЫН ТӨЛӨӨ ХАМТДАА !!!!!

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
