Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.04) Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, сургуулилалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно” арга хэмжээ нь газар хөдлөлтийн болзошгүй аюул, техногенийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тулгарсан бодит нөхцөлд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй” хэмээн онцлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо өсөж байгаад баяр хүргэлээ. Энэ удаагийн сургалтад Монгол Улс, АНУ-аас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Франц, Балба,Шри Ланк, Англи, Австрали, Канад,Япон, Солонгос, Тайланд улсын Элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
“Говийн чоно-2018”сургалт,сургуулилалтыг энэ удаа газар зүйн байрлал, тогтоц, тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Монгол, Америкийн аврагчид ширүүн урсалт уснаас болон уулын нурангиас эрэн хайх, аврах ажиллагааг эрэлч нохой ашиглан явуулах,гамшигт нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр цогц сургалтыг зохион байгуулж туршлага солилцож байна. Мөн энэ удаагийн сургуулилалтын гол онцлог нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үед эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сургалт,семинар зохион байгуулна.
Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ төгсгөлд энэхүү дадлага сургуулилалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард болон оролцогч бусад талуудад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүслээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
