Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм.
“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм. Тус төвд 103 хүн ажилладаг. “Өнөр бүл хүүхдийн төв” 800 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлснээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өчээ.
“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ
СХД-т үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм. “Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг асарч өсгөн нас биед хүргэсэн байна.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
