2008 оны долдугаар сарын 1-ний улс төрийн үймээнд хэлмэгдэн амь насаа алдсан, бие эрхтнээрээ хохирсон иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /06.29/ мэдэгдэл хийлээ. Тухайн үед хэрэгт холбогдуулан 275 хүнийг баривчилж, нэг жилийн дараа өршөөлийн хуулиар сулласан байдаг. Хохирогчдын ар гэрээс энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн хүчээр хоморголон баривчилсан, гэм зэмгүй иргэдийн эрхэнд халдсан хэмээн үзэж байгаа юм.
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “ Бид 2018 оны тавдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Х.Баттулга, Улс төрийн зөвлөх Н.Алтанхуяг нарт хүсэлт илгээсэн. 2008 оны улс төрийн үймээнд ард түмний эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хорт үйлдэлд улс төрийн дүгнэлт гаргахыг хүссэн. Энэ хүсэлтэд тухайн үед хоморголон баривчилж, эрүүгийн хуулийн дагуу ял өгсөн иргэдийг цагаатгах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Тагнуулын газраас хэргийн талаар нууцын зэрэглэлд байсан материалуудыг ил болгох, тухайн өдөр галт зэвсэгт өртөж насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон 15 настай Энхтөр, 16 настай Батзаяа нарын цаашдын амьдралд С.Баяр, Ц.Мөнх-оргил нарт хариуцлага тооцох гэсэн асуудлуудыг тусгасан. 10 жилийн хугацаанд гэм хорын хохирлыг барагдуулаагүй, улс төрийн дүгнэлт гаргаагүйд бид бухимдалтай байна” гэлээ.
Хохирогч Ц.Энхбаяр “ Долдугаар сарын 1-ний явдлаас Монголын төр сургамж аван ард түмэн, газар шороо, Монгол гэсэн бүхий л тодотголтой зүйлсийг төр өөр дээрээ авах байсан. Гэвч төр үүнээс сургамж авсангүй. Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэргүүд гарч бяцхан үрс маань хохирсон. Монголчуудын амь үнэ цэнэгүй байхад яагаад дарга нарын амь үнэ цэнэтэй юм бэ? Долоон сарын 1 шиг үйл явдлууд өдөр болгон нийгэмд тохиолдож байна. Үүнд төр засаг яагаад урьдчилан сэргийлж чадахгүй, хүний амийн үнэгүйдүүлж байна вэ?” гэсэн юм.
Хохирогч А.Оюунбилэг “Бид өнөөдөр долоон сарын 1-ний үйл явдлыг зүгээр нэг хүний амь эрсэдсэн, жагсаал цуглаан хийсэн гэх мэтээр хэлж байгаа юм биш. Бид 10 жил Монгол хүний амь үнэ цэнэтэй болохыг хүлээлээ. Гэтэл зүгээр гудманд явж байсан хүн, гадаа тоглож байсан хүүхдүүд амь эрсдэж байна. Өөрсдийнхөө төлөө гаргасан хуулиараа ард түмнээ хохироож байгаатай бид тооцоо хийх болно” гэсэн юм. Монгол хүн, Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Долдолдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой хэргүүд 10 жилийн хугацаанд шийдэгдсэнгүй. Гэтэл гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцъё гэхэд ямар ч боломжгүй байна. УИХ-ын гишүүн Нямдорж тэргүүтэй хүмүүс захиргааны хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрыг хяналтгүй болгох гэж байна. Долоон сарын нэгнээс Манангийн бүрэн засаглал тогтсон бол түүнээс хойш, бидэнд ийм бэлэг барьж байна. Үүний эсрэг бид тэмцэх цаг нь болсон” гэв. Ийнхүү хохирогчдын ар гэрийнхэн долдугаар сарын 1-ний үймээнээс хойш 10 жил өнгөрөхөд хэргийн учир зангилаа, гэм буруутай этгээдүүдийн талаар улс төрийн ямар нэгэн дүгнэлт гараагүй, галт зэвсэгт өртсөн гэм зэмгүй иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
