Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм.

Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор бүс нутгийн олон улс орны уран бүтээлчдээс “Хүний нөлөөлөл”, “Инноваци болон технологи”, “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавх” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, үр өгөөжийг харуулах, хөхүүлэн дэмжих, улс орны тогтвортой хөгжлийг хангах үзэл санааг түгээх зорилгоор бүс нутгийн уран бүтээлчдийн дунд энэ оны 01 дүгээр сарын 24-05 дугаар сарын 15-ны хооронд зарлагдсан.
Уралдааныг зарласан хугацаанд Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийт 40 орчим бүтээл НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт ирсэн байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын гишүүд, Ази-Номхон далайн телевизийн холбоо (ABU), Монголын телевизийн корпораци (MBC)-аас бүрдсэн шүүгчид дээрх бүтээлүүдийг сэдвийн хамаарал, цар хүрээ, олон нийтэд хандах хандлага, бүтээлч шинэлэг байдал, өвөрмөц шинж чанар, сэдэлжүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр нь дүгнэж шилдэг бүтээлийг шалгаруулжээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
