МАН-ын дотоод зодоон үргэлжилж 32:32 гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байгаа. Сүүлийн үед гэнэт тодроод байгаа Л.Оюун Эрдэнэ гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зурсан гэх “60 тэрбумын хэрэг”-ийн хамтрагчаар УИХ-ын дарга М.Энхболдыг нэрлэж түүнтэй хариуцлага тооцохын төлөө тэмцэхээ мэдэгдээд байгаа. Төрийн албаны томилгооноос 60 тэрбум төгрөг “босгох ” тухай тэдний төлөвлөгөөг МАН үнэмлэхүй олонх болсынхоо дараа хэрэгжүүлсэн эсэх, хэрэв хэрэгжүүлсэн бол хэн,хэн оролцсон нь одоо болтол тодорхойгүй байна. Гэвч сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад МАН-ын тэмцээд байгаа хоёр тал төрийн албанаас 60тэрбум төгрөг босгох хэрэг гэгчид адилхан оролцсон бололтой дүр зураг харагдаж байна. Үүний нэг тод баримт нь 60 тэрбумын хэргийн сэжүүр гэх МИАТ-ийн албан тушаалтнуудын хэрэгт хамгийн хурцаар шүүмжлээд байгаа Л.Оюун Эрдэнэ гишүүн маань өөрөө хамтрагч болж оролцсон баримтууд олдож эхэллээ. Тэрбээр энэ оны тавдугаар сард буюу ид тэмцлийнхээ үеэр МИАТ ХК-аас 600 сая төгрөг авилгалд аваад баригдсан гэгдэж буй Н.Энхбаатартай хамт Берлин уруу МИАТ компаниар даалгаж учир битүүлгээр ниссэн баримт байна. Тэд МИАТ-аар үнэгүй нисэж очоод юу хийсэн, хэнтэй уулзсан, зардлаа ямар мөнгөөр шийдсэн зэрэг асуултанд эрхэм гишүүн маань хариулах хэрэгтэй болох нь. Үнэхээр авилгалын энэ сүлжээнд холбоогүй юм бол яагаад “60 тэрбумын” Н.Энхбаатартай хамт МИАТ-аар даалгаж ниссэн, очоод юу хийснээ ард түмэндээ шударгаар тайлбарлаач гишүүн ээ. Цэвэр хүн л шударга бустай тэмцэж чадахаас “но”-той нь чадахгүйг сонгогчид мэддэг болсон шүү дээ. Өөрөө сэжигтэнтэй хөтлөлцөж үнэгүй нисээд байвал яаж түүнд итгэх болж байна аа.


Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
