Америк жүжигчин Стивен Сигалыг ОХУ болон АНУ-ын харилцааг сайжруулах тусгай төлөөлөгчөөр томиллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
2016 онд ОХУ-ын иргэншил авсан Стивен Сигал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинийг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагч хэмээн сайшаан магтжээ.
Америкт төрж өссөн, тулааны урлагийн од тэрбээр 1980 болон 1990-ээд онд “Under Siege” зэрэг адал явдалт олон кинонд гол дүрийг бүтээж, олон улсад нэрээ дуурсгасан жүжигчин болсон юм. “Стивен Сигал нь НҮБ-ын сайн санааны элчийн нэгэн адил үнэ төлбөргүй ажиллаж, АНУ-ОХУ-ын хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Өдгөө 66 настай тэрбээр 2016 онд ОХУ-ын иргэншил авсныхаа дараа мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч В.Путинийг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагчдын нэг юм гэж сайшаагаад, надад иргэншил олгосон энэ үйл явдал нь АНУ болон ОХУ-ын харилцаа сайжирч эхлэх дохио болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр мөн онд Сербийн иргэншил авсан юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
