Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна.
Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна.
Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж эрдэм ухааны хязгааргүй их далайд аялах эрхэм үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрхэм оюутан, сурагчдаа,
Ядуу тариачны гэр бүлд аугаа их Ньютон төрж энгийн даруу малчны гэрт Шекспир мэндэлсэн. Нэрт одон оронч суут Коперник мөн л Польш малчны хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ч эгэл ардын хүү байсан. Эдгээр суутнууд бүгд л өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд түүхэнд нэрээ үлдээсэн их хүмүүс болсон байдаг.
Хүмүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл шийддэг. Тиймээс амьдралынхаа гэрэлт замыг чи өөрийн хичээл зүтгэлээр бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мэдлэг, ухаан шиг хүчтэй зүйл үгүйг үргэлж санаж, сэрж яваарай.
Хүн чанар, хүнлэг сэтгэл, эх орноо хайрлах зүрх эрхмээс эрхэм, чухлаас чухал юм шүү. Та нарын ижий аав, хүүгээ, охиноо эрдэм номтой сайн хүн болж аз жаргалтай сайхан амьдарна гэж бүрэн дүүрэн итгэж, бүхнээ зориулж байна. Ижий аавынхаа итгэлийг эрдэмд шамдах зүтгэлээр хариулбал энэ насандаа хураасан их буян болно гэдгийг битгий мартаарай.
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ,
Монгол улсын өнөөгийн хөгжил дэвшил, урлаг, спорт, бүхий л салбарт гаргаж буй амжилт бүрийн эх булаг нь эрхэм хүндэт багш та билээ. Эх орны ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа өөрийн гэр бүл үр хүүхдийг ч умартан зүтгэдэг хүмүүс бол Монголын багш нар та нар минь юм. Багш нарын өмнө тулгамдаж байгаа цалин хөлс, нийгмийн хүндрэлтэй асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно. Эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
