МҮЭ-ийн холбооны удирдлагууд есдүгээр сарын 3-нд багш, шинжлэх ухааны салбарын ажилчдын ажил хаялтын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ. Энэ тухай МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос төрийн албанд ажиллагсад ялангуяа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэг бүхий албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар сүүлийн 4 жил тасралтгүй тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж байна. Гурван талт хэлэлцээрийн гол асуудал болох төрийн үйлчилгээний албаны ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үүргээ Засгийн газар сүүлийн жилүүдэд огт биелүүлэлгүй ирсэн.
Бид тавдугаар сараас хамтын маргаан үүсгэж, ажил хаялтын өмнөх суултыг салбарын хэмжээнд хийсэн. Багш нар Засгийн газрын гаргасан шийдвэрийг хангалтгүй гэж үзсэн учраас ажил хаялтыг эхлүүллээ. Энэ ажил хаялт маргаашнаас хүрээгээ улам тэлэх хандлагатай байна. Засгийн газар наймдугаар сарын 22-нд гаргасан шийдэрээрээ цалин хөлсийг эрүүл мэндийн салбарт 8-30, Соёл урлагийн салбарт 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарт 8-12,3 гэж ялгаатай гаргасан нь ийнхүү ажил хаялт хийхэд хүргэлээ.
Энэ шийдвэрийг Засгийн газар дур мэдэн дангаараа гаргасан. Тиймээс ажил хаялтыг улам хүрээгээ тэлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авахыг бид шаардаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 112 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89, шинжлэх ухааны 12 байгууллага 100 хувь ажил хаялтад нэгдсэн гэдэг тоог Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс бидэнд өгөөд байна” гэв. Иймээс МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт Мэдэгдэл хүргүүлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын зүгээс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсөө нэмэгдүүлэх чиглэлээр тавьж байгаа шаардлага, саналыг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн талууд зөвшилцөлд хүрэх арга хэмжээг шуурхай авч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
