Хошин урлагийн “Комеди” театрын захирал СТА Б.Даваажавтай богино хэмжээний контентийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ уншигчиддаа сонирхуулахгүй юу.
-Zaluu.com-ын нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай Комеди театр хоёр жилийн турш Монгол орны 336 сумаар тойрон “Амьдрал үргэлж сайхнаараа ” тоглолтыг хийсэн байгаа. Энэ зуны хийсэн ажил гэвэл “55” энтертайнмэнттай хамтран хийсэн “Хотоо чимцгээе” гээд хип хоп төрлийн дууг FM радиогоор цацаад байна. Мөн дөнгөж сая нэг шинэ уран бүтээл мэндлээд байгаа. “55” энтертайнмэнт Комеди театр хамтраад “Ёстой гоё” нэртэй 35 минутын богино хэмжээний инээдмийн контент хийж дуусгаад, энэ сарын 11-нээс looktv, Юнивишн, 14-нөөс ДДШ тв, Скаймедиагаар цацахаар болоод байна.
–“Ёстой гоё” контентийн зураг авалт хотоос нилээд зайтай болсон гэж сонссон. Контентийн онцлог нь юу байв?
-Тиймээ. Бид Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд зураг авалтаа хийсэн. Үзэгчиддээ суманд болж буй хөгжилтэй үйл явдлыг харуулахыг зорьж Баян-Овоод очиж хийсэн байгаа. Энэ контентдоо өөрсдийн хийж байсан уран бүтээлээсээ шилдэгүүдээ түүвэрлэж оруулснаараа онцлогтой. Мөн Комеди театрын жүжигчин Халзангийн Батбаяр, Дашдэлэгийн Батбаяр, Б.Даваажав миний бие, памбий буюу Отгонбаяр, Бадарч, Ган-Эрдэнэ нар оролцон тоглосон байгаа.
-Хошин урлагийн уран бүтээл бүр цаанаа нэг агууламжтай, хүнд өгөх ямар нэг санаатай байдаг шүү дээ. “Ёстой гоё” контентийн хувьд юуг чухалчилсан бэ?
-Энэ контент бол цэвэр инээдмийн төрлийн агууламжтай. Хошин урлагт ч тэр, амьдрал дээр ч андуурал, эндүүрэл гэж байдаг. Найруулагч биш хэрнээ мэргэжлийн найруулагчийн нэр зүүгээд хөдөө суманд очиж сумын 95 жилийн ойн баярыг найруулах гэж очоод сум орон нутгийнхныг тэр чигээр нь хөдөлгөж байгаа тухай хөгжилтэйгөөр харуулсан л даа.
-Танай хамтлаг тайзан дээр тоглохоос гадна яагаад контент хэлбэрээр уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр шийдэв. Энэ танай хамтлагийн анхны дэлгэцийн уран бүтээл болж байх шиг байна.
-Комеди театрын хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл учир хамгийн сайн уран бүтээлүүдээ оруулсан болхоор үзэгчдэд таалагдана гэдэгт маш итгэлтэй байгаа. Хөдөө орон нутагт очоод тоглолт хийхэд хүн бүр амжиж үзэж чаддаггүй шүү дээ. Малаа орхиод тоглолт үзэх гээд явах цаг байхгүй. Тийм учраас Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хүн бүрт өөрсдийн уран бүтээлээрээ инээд бэлэглэхийг хүсдэг. Тиймээс тоглолтыг минь үзэж чадаагүй хүн бүхэнд өөрсдийн уран бүтээлээ дэлгэцээр дамжуулж хүргэхийг зорьсон.
-Та ихэнх уран бүтээл дээрээ урт ханцуйтай, улаан хүрэн дээл өмссөн байдаг. Энэ уран бүтээл дээрээ ч бас өмссөн үү?
-Хүн бүхэн аавынхаа үргэлжлэл болж байдаг. Үзээгүй юмыг үзэж, хараагүйг харж, хийгээгүйг хийж гүйцээх ёстой гэж боддог. Аав маань намайг оюутан болохоос өмнө өнгөрсөн. Тэгэхдээ би аавынхаа улаан хамбан дээлийг өмсөөд тайзан дээр гарах дуртай. Олон ч уран бүтээлдээ улаан хамбан дээлтэйгээ тоглосон. МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Хосоороо” дууны клипэнд энэ дээлтэйгээ тоглосон. 2016 оны шилдэг дуу, клипээр тодорсон сайхан уран бүтээл болсон.
-Магадгүй, тэр дээл танд урам зориг, эрч хүч, аз авчирдаг байх…
-Тийм шүү. Оюутан болохоосоо өмнө хүүхэд байхдаа аав, ээжээсээ өнчирч хоцорсон. Би айлын бага хүүхэд л дээ. Улаан хамбан дээлээ өмсөөд тайзан дээр гарахад сэтгэл өег, дүүрэн байдаг. Тэр дээлийг өмсөхөөр аавдаа тэврүүлж байгаа юм шиг сэтгэл тайвширдаг. Нэг шүлэг байдаг даа.
“Уул өргөж танарынхаа ачыг хариулж чадахгүй ч
Урт холын бодлын үзүүрт дараатай явдаг шүү” гэдэг. Тэрэн шиг аавынхаа улаан хамбан дээлийг үзэгчиддээ хүргээд л явж байна. “Ёстой гоё” контентоороо энэ дээлээ хүн бүхэнд хүргэх юмсан гэсэн бодол дотор сэтгэлд минь байгаа шүү. Үзэгчид та бүхэн “Ёстой гоё” контентоор намайг аавын минь дээлтэй хараарай гэж хүсч байна.
-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ? Энэ контент үргэлжлэх үү.
-Комеди театр “Хотоо чимцгээе” хөтөлбөрөө том төсөл болгон үргэлжлүүлэх гэж байгаа. Энэ төслөө дуутай болголоо. Сайтуудаар байрлаж байгаа байх. Энэ төслийн хоёрдугаар хэсэг гарах гэж байгаа.Үүнийг дахиад ч бас үргэлжлүүлнэ.” Ёстой гоё” контент маань нэг, хоёр, гурав гээд үргэлжлээд явна. Нийгэмд юу хэрэгтэй байна, болж бүтэхгүй байгаа зүйлийг шогчилж ёжилж харуулахыг зорино.
Ярилцсан танд баярлалаа.
Х.Соёл-Эрдэнэ





Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
