УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Улс орноо төлөөлөн ирсэн парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа.
Тэрбээр ”Бид нэгэнт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр дэлхий нийтийн өмнө амлалт авч, үүрэг хүлээсэн тул үүнийгээ баталгаажуулах үүднээс Монголын парламент өөрийн бүтцэд “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо”-г албан ёсоор байгуулан, үйл ажиллагаа явуулж буйг дуулгахад таатай байна. Ирэх жилийн чуулганд Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлаарх зорилтын хэрэгжилтийн талаар хэлэлцэх нь зүйтэй болов уу. Учир нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шинэ техник, технологийг нэвтрүүлэх асуудал зайлшгүй бөгөөд үүнд өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй. Энэхүү шинэ хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсон хүчин, мөн эрчим хүчний хариуцлагатай, ухаантай хэрэглээ бүхий иргэдийг багаас нь бэлтгэхийн ач холбогдол өндөр байна. Иймд, ялангуяа боловсролын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэв.

УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалангийн хэлсэн парламентын бүтцэд Тогтвортой хөгжлийн зорилгын тусгай хороо бий болгосныг шинэлэг бөгөөд ач холбогдолтой гэдэгтэй бусад парламентын удирдлагууд санал нэгдэж, энэхүү туршлагыг өөрсдийн парламентад хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцлов.
Үгийнхээ төгсгөлд тэрбээр, ирэх онд болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үүргийг хүлээснээ уламжилж, оролцохыг урив.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
