БНХАУ -ын ӨМӨЗО-нд айлчлал хийж буй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихентэй уулзлаа.
БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Г.Занданшатар сайд уулзалтын эхэнд дурдаад хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, 2017-2018 онд хэрэгжсэн өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтуудын үеэр тохирсон асуудлуудыг урагшлуулах, үр дүн, ахиц гаргах зорилготой айлчлал хийж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6,7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4,2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42,4 хувиар өссөн. Энэ нь Монгол Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь голлох үүрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгдэж байлаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжих “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, үүнд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох талаар мөн ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллах санал тавилаа. Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихен илэрхийллээ.
Эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, улстөр зэрэг бүхий л харилцааны эх үүсвэр нь хүмүүнлэгийн харилцаа гэдгийг талууд тэмдэглээд, соёл, хүмүүнлэгийн харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
