Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш, эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт тань амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их үйлсийн түүчээ энэ цагийн эрхэм хүндтэй хүмүүс бол Монголын багш нар юм.
Багшийн эрдэм шавьд гэдэг. Улс эх орны хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой иргэд билээ. Энэ ч утгаараа эрдмийн их өргөөний эзэд, буяны ундарга болсон багш нарын баяр бол нийт ард түмний баяр юм.
Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх, багш нараа дэмжих, боловсролын салбараа шинэчлэх нь зайлшгүй. Боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа хэдий ч цаашид олон асуудлыг шийдвэрлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна.
Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад багшийн хөгжлийг дэмжих нь амин чухал асуудал гэж Засгийн газар үздэг. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар эдийн засгийн боломж нөхцөлдөө тааруулан хүчин чармайлт гарган ажиллаж байна. Түүнчлэн, сургалтын орчныг сайжруулах, анги дүүргэлтийг багасгах, хичээлийн ээлжийг цөөрүүлэх, суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудалд ч анхаарах шаардлага байсаар байна.
Багш хүн бол хүүхэд, залуучуудтай, тэдний оюун ухаантай ажилладаг давтагдашгүй онцлогтой мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа багш хүн улс орныхоо ирээдүйг жолоодох иргэдийг бэлтгэдэг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн манлайлагчид билээ.
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс бол та нар минь юм.
Мянга мянган шавь нарынхаа буянаар хөгжил дэвшлийг бүтээгч нь та нар минь юм.
Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.
Номын цагаан буян түгэн дэлгэрэг!

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
