Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир нарын албаны хүмүүс энэ сарын 8-9-нд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж, ургац хураалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр тариаланчид болон хүнс үйлдвэрлэгч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээс тавьсан зарим хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, бодит шийдвэр гаргаад байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны авто замыг засварлахгүй бол ургацын тээвэр хийхэд ихээхэн хүндрэл гарч байгааг тариаланчид хэлж байсан юм. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэж, 171.1 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гарган давааны замыг засварлах шийдвэр гаргалаа.
Мөн үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацийн авто машины хүрэлцээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвргийн хөгжлийн сайд Я.Содбаатарт даалгаад байна.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой хүлэмж ажиллуулахад цахилгаан, дулаан их шаардагддаг учир тарифын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан. Монгол Улс нарийн ногоо болон даршилсан ногооны түүхий эдийн 90 хувийг гаднаас импортоор авч байгаа. Тиймээс дотооддоо нарийн ногоо тариалах ажлыг дэмжих зорилгоор дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дөрвөн улирлын хүлэмж энэ хөнгөлөлтөд хамрагдах болж байна.
Үүнээс гадна тариаланчид хурааж авсан буудайгаа улсын үйлдвэрүүдэд худалдах, ингэхийн тулд гаднаас оруулж ирэх импортын буудай, гурилыг ургац хураалт, дотоодын буудай нийлүүлэх ажил дуустал тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгөх хүсэлтийг хамгийн ихээр тавьж байсан.
Үүнтэй холбогдуулж Дотоодын ургацын буудайг худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх, Импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг хийх арга хэмжээг авч ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгаад байна.
Ингэснээр тариаланчдын хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байвал импортоор улаан буудай, гурил импортлохгүй болох юм.
ТЭДС-д үрийн буудайг өрөндөө тооцон авч байгаа үнээс шалтгаалж гурилын үнэ өсөхгүй
Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” зээлийн төлбөрт хүлээн авах улаан буудайг зэрэглэлээс хамаарчтариаланчдаас 520-600 мянган төгрөгөөр худалдаж авах болсон. Зээлийн төлбөрт суутгах тооцох учир хэдий тариаланчдаас авах үнийг өсгөж байгаа ч гурилын үнэд ямар ч өөрчлөлт орохгүй юм.
Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлын төсвийг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасан байна.
Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлын төсвийг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасан байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
