Недарланд улсад болсон олон улсын А зэрэглэлийн “Eindhoven Box Cup” боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт алтан медаль хүртлээ.
Тус тэмцээн аравдугаар сарын 11-нээс 14-ний хооронд болсон бөгөөд нийт 18 орны 112 тамирчин оролцсоноос монголын боксын багийнхан гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар шилдэг багаар шалгарсан байна.
Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, 2018 оны “India Open” олон улсын тэмцээний мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
