Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин хамт олонд баяр хүргэж үг хэллээ.
Эрдэнэт үйлдвэр 40 жилийн турш Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, техник, технологийн найдвартай ажиллагааг ханган, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж ирсэн үе үеийн уурхайчдад халуун баяр хүргэе.
Ажилсаг, бүтээлч уурхайчин хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим, улс орны эдийн засгийн бас нэгэн найдвартай тулгуур Эрдэнэт үйлдвэрийн амжилт бүтээлээр Монгол хүн бүр бахархдаг. Эрдэнэт үйлдвэр эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, шинэ Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас болсоор байгааг Ерөнхий сайдын хувьд сэтгэл дүүрэн онцлон тэмдэглэж байна гэв.

Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд 2016 онд 183.7 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 600 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа нь нийгмийн хариуцлагаа өндөрт өргөгч, үндэсний манлай үйлдвэр гэдгээ нотлохын зэрэгцээ улс орны эдийн засгийн чадавхийг өсгөх, төсвийн сахилгыг өндөржүүлэх талаар манай Засгийн газраас тавьж буй зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр болж байгааг хэллээ. Мөн “Эрдэнэт үйлдвэрийн 2017-2031 оны хөгжлийн Үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны олон жилийн туршлагадаа тулгуурлан боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайшаалаа.
Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан нь Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлж, уул уурхайн техник технологийн хөгжил дэвшилд олон сайхан үр өгөөжийг авчирч, тухайн цаг үеийнхээ шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг өргөн боломжийг нээсэн. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, чадваржсаныг Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс бэлхнээ харж болно. Энэ бол сайхан түүх, сайн манлайлал юм Ерөнхий сайд хэллээ.

Улс орны эдийн засаг, экспортод ойрын жилүүдэд уул уурхайн салбар зонхилох байр суурьтай хэвээр байх нь тодорхой байна. Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын жилүүдэд үр ашгаа өгөх газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Манай ард иргэдийн олон жилийн турш хүлээж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эрчимжүүлэх, ард иргэддээ ноогдол ашиг хуваарилах асуудлыг оновчтой арга хэлбэрээр шийдэх болно.
Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид Та бүхэн улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ .



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
