Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав.
ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэрэг дайчдыг чадавхжуулах, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайн илэрхийлэв.
Мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явуулж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон үндэстний ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэ ажиллагаанд оролцох хугацаа энэ жил дуусгавар болох ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хугацааг сунгах шийд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Цаашид батлан хамгаалахын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
