Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гадаад, дотоодын 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг ирүүлснээс шалгарсан илтгэлүүдийг хэлэлцсэ юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэн санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах юм.
Хурлын төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ:

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын Ерөнхий сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй Дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүд оролцож, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш нар төрийн болон төрийн бус байгууллагууд ОХУ, Япон, БНСУ, Ази Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг, Евро Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн зочид төлөөлөгчдийн зэрэгээ Монгол улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын нийт 390 гаруй зочин, төлөөлөгч оролцсон нь хурлын цар хүрээ, ач холбогдлыг илтгэн харуулж байна.
Цагдаагийн байгууллагаас улс эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгдсэн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын санал туйлын чухал билээ.
Энэ удаагийн хурлаар бид үйл ажиллагаандаа анхаарах, цаашид хэрэгжүүлэх олон үнэтэй санал, зөвлөмжйиг сонсож, ойлгож мэдлээ! Хурлаас гаргаж буй зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр бид идэвх санаачилга, чармайлт гарган, ахиц дэвшилттэй үр дүнтэй ажиллах болно.
Энэ удаагийн хурлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн яам, Монголын банкны холбооны удирдлагууд болон оролцогч Та бүхэнд цагдаагийн байгууллагын нийт бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Та бүхний ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хаасныг мэдэгдэе” гэж хэллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
