Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ.
25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.
БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.
Нэр бүхий хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Төлөөлөгчийн газрын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түшлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
Инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулав
“Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагнал олголоо.
Энэ шагналыг анх удаа шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн ажил, санаачилгыг дэмжих, бусдад үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон юм.
Товч мэдээ
– Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
– Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаан болно. Үүнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэж, эдийн засаг, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ус, усны менежмент, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм.
– Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор тогтлоо. Хэлэлцээрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Чингис, Булган аймгийн Булган, Дундговь аймгийн Мандалговь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бохир усны цэвэрлэгээний байгууламж барьж, ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөх юм.
– “Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярт олгохоор болов.
– “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
