Өчигдөр Баянхонгор аймгийн Заг сумын иргэд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ талаар Заг сумын Эх булаг хэмээх газарт хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Гүнчинсүрэнгээс тодрууллаа.
-ШУА-ийн түүх археологийн хүрээлэн “Цэнтрал Эшиа Майнинг” компанийн захиалгаар хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Сумын иргэд тайлангаа тавихыг шаардаж байна. Энэ тал дээр танай хүрээлэн ямар байр суурь илэрхийлэх вэ?
“Цэнтрал Эшиа Майнинг” компани манай байгууллагад соёлын өвийг хамгаалах хуулийн холбогдох заалтын дагуу лицензийн талбай дээр хайгуул судалгааны ажил хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний дагуу манайхаас судалгааны баг очиж тус талбайд хайгуул судалгааны ажлыг нь хийж өгсөн юм. Тодорхой хэмжээний нилээд олон тооны дурсгалын зүйл олсон.
Хайгуулыг дараа нь Эх булаг ууланд хайгуул, олборлолтын ажлыг хийж магадгүй гэсэн үүднээс манай хүрээлэн энэ талбайг малтан судлах ёстой. Дараа нь албан ёсоор талбайг чөлөөлж дурсгал хэрэглэгдэхүүнийг хүрээлэнд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хармасалтай нь Тус компани манай хүрээлэнгээр малтлаг судалгааны ажлаа хийлгээгүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтдээр хийлгэсэн байсан. Ямар шалтгаанаар гүйцэтгэгчээ сольсныг нь хэлж мэдэхгүй байна.
Хайгуул болон малтлага судалгааны ажил хийдэг цөөхөн хэдэн байгууллага байдаг. Түүний албан ёсны мэргэжлийн үнэлгээний байгууллага гэдэг утгаар манай хүрээлэн хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин малтлага судалгааны явцад юу хийж, хичнээн тооны дурсгал малтаж судалсан талаарх мэдээлэл манайд байхгүй.
-Хайгуул судалгааны явцад олон тооны дурсгал олдсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
Манай хүрээлэн судалгааны явцад хичнээн тооны дурсгал илрүүлэн олсон тэр бүх мэдээллээ хүрээлэнгийнхээ номын санд хадгалсан байгаа. Мөн жил болгоны хоёрдугаар сард зохион байгуулдаг “Монголын археологи” хэмээх эрдэм шинжилгээний хуралд хайгуул судалгааны ажлаар хэдэн тооны дурсгал олсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж зарласан байгаа.
-Хайгуул судалгааны ажлаа хийсэн бол тайлан тавих ёстой гэсэн байр суурийг иргэд илэрхийлээд байна.
“Монголын археологи 2017” хурлын эмхэтгэлд олсон дурсгалын тоо, дурсгал олдсон аймгууд, захиалагч компаний талаарх бүх мэдээллийг хавсарган оруулсан байгаа. Үүнийгээ хэвлэлд мэдээлэн нийтийн хүртээл болгочихсон байгаа. Энэ тал дээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хэдэн дурсгал малтсан талаар хэлж чадахгүй байна.
-Яагаад хайгуул хийсэн газар биш өөр газраар малтлага хийлгэсэн юм бэ? Ер нь танай хийх ёстой ажил байсан уу?
Хайгуул судалгаа хийснийхээ хувьд малтлаыг ч хийх ёстой байсан. Тус компаниа манайхаас үнийн санал ч хүлээн авчихаад байсан. Гэтэл манай хүрээлэнгээр хийлгээгүй, өөр газрыг сонгосныг сүүлд мэдсэн. Ямар шалтгаантайг үнэндээ мэдэхгүй байна.
Х.Соёл

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
