Улсын онцгой комиссын шуурхай албаны хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баруун аймгуудад байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлан, мэдээлэл сонсч, авч хэрэгжүүлэх ар арга хэмжээний чиглэл, үүрэг даалгаврыг өгөв. Энэ сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр тодруулвал Говь-Алтай, Увс, Баян-өлгий, Ховд аймагт байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болж урьдчилсан байдлаар багагүй хэмжээний хохирол учруулжээ. Салхины хурд 18-24 м/сек зарим газарт 40м/сек хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч есөн иргэн сураггүй алга болж, гурван иргэн бэртэж гэмтэн, дөрвөн аймгийн 52 сумын цахилгаан эрчим хүч тасарч, 1600 гаруй мал шуурганд уруудаж, 211 гэр нурж, 27 барилга байгууламжийн дээвэр хуурч хийссэн байна.
Өнөөдрийн 15 цагийн байдлаар сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олж, эрчим хүчний агаарын шугамыг сэргээх чиглэлээр 173 хүн 23 техник хэрэгсэлтэй ажиллаж, ОХУ-аас эх үүсвэртэй 220 кВт-ын эрчим хүчний 4 тулгуур багана унасны хоёрыг сэргээн босгохоор, Увс аймгийн Улаангом сумаас Өмнөговь сум хүртэлх 110 кВт-ын 9 тулгуур унасаныг наймыг нь босгож, Увс, Ховд аймгийг хөлдөх аюулаас урьдчилан сэргийлсэн гэв. Аймаг, сумдын онцгой албад тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хохирол учирсан газрууд, айл өрх, иргэдэд тусламж үзүүлж, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Эрчим хүч тасарсан сумдын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэгийг хөлдөхөөс урьдчилан сэргийлж, нөөц эх үүсгүүрээс хангах бүхий л боломжийг дайчилж ажлиллахыг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Эрчим хүчний тасалдлыг арилгахад шаардагдах санхүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах саналаа ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд бэлтгэн танилцуулж шийдвэрлүүлэхийг Шадар сайд салбарын сайдад үүрэг болгов. Дээрхи аймгуудын Засаг дарга нарт эмнэлгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурганы улмаас гэр нь хийсч, улсын нөөцөөс дэмжлэг авах шаардлагатай айлын тоог гаргах, шаардлагатай бараа материалын жагсаалтыг танилцуулах, ЦУОШГ цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд улам шуурхай өргөн хүрээг хамран хүргэх аргачлалаа боловсронгуй болгохыг холбогдох албан тушаалтнуудад Онцгой комиссоос тус тус чиглэл болгов.гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
