Өнөөдөр Бээжин хотын Анжень эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон Э. Удвал охин эх орондоо эргэн ирлээ. Тэрбээр 4 настай. Дурангийн хагалгаа амжилттай болж, эрүүл саруул болжээ. Аавтайгаа хамт явсан охиныг ээж, эмээ хоёр нь угтан авч баяр хөөрөөр дүүрэн учирлаа.
Мөн Б.Насанбат хүү нарийн шинжилгээнд орсны дараа хагалгааг энэ удаа хийх боломжгүй учраас ээжтэйгээ хамт буцан ирсэн юм. Хүү хоёрхон настай. Ээж П.Цэнгүүн нь “ Хүүгийнхээ зүрхний эмгэг болон энд мэдэгдэхгүй байсан хавсарсан эмгэгүүдээ бүрэн оношлуулсан. Бээжингийн тэр сайхан том эмнэлэгт чадвартай эмч нар миний хүүг эдгэнэ, том болохоор хагалгаа хийлгээд эрүүл болно гэсэн” гэв. Угтан авсан хүүгийн эмээ ч “ та бүхэндээ баярлалаа, оношлуулж, эмчилгээний арга замаа мэднэ гэдэг хамгийн сайхан боломж” хэмээн ярьсан юм.
Э.Удвал охины аав Д.Энхтайван “ Анжень эмнэлэг хотхон шиг цогцолбор томоохон эмчилгээ, үйлчилгээний газар байна. Дурангийн, мэс заслын эмч нарын тус тусдаа олон хүний бүрэлдэхүүнтэй багууд тэнд ажиллаж байна. Мөн хагалгааны дараахь эмчилгээний багийн эмч нар нь тусдаа байгааг хараад биширлээ. Монголын үр хүүхдүүдийн төлөө эмнэлгийнхэн тэр чигээрээ ажиллаж байна. Миний охины эмгэгийг дурангийн хагалгаагаар эмчлэх боломжтой учраас бусдаас түрүүлээд хагалгаандаа ороод ирлээ. Охины зүрхний орчмын хоёр судас нь тус тусдаа саадгүй цусаа шахах байтал нийлж холилддог байсан юм уу даа. Би эмнэлгийн хэллэгийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан уруул нь хөхөрч, уурлахаараа айхтар минчийдэг байсан. Мөн зүрхний цохилтыг нь чагнахад хэржигнүүртэй сонсогддог байсан. Хагалгааны дараа сонсоход хэвийн болжээ. Хагалгааны дараа 24 цаг охиноо хөдөлгөөнгүй байлгах гэж жаахан сандарлаа. Бусдаараа бол бүх зүйл сайн байсан. Одоо 6 сар хүүхдийнхээ хөдөлгөөнийг анзаарч байгаарай гэсэн. Их дэггүйтүүлж болохгүй байх. Би гурван хүүхэдтэй. Том нь 13 настай. Дундах охин минь Удвал. Бага нь хоёр ойтой учраас ээжтэйгээ үлдсэн юм. Та бүхэндээ болон Анжень эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Эмч нартаа болон Улаан загалмайнхандаа баярлалаа гэдгийг дамжуулаарай” хэмээн дахин дахин хэлсээр эхнэр, охин, ээжээ дагуулаад гэртээ харихаар явлаа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
