Францын Страсбург хотын төвд 29 настай эрэгтэй зул сарын худалдааны үеэр гал нээсэн хэрэг мягмар гарагийн орой гарсантай холбогдуулан тус хотын дарга Ролан Рис гашуудлын өдөр зарласан тухай мэдээллийн DNA цахим хуудсанд мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр, зул сарын худалдаа 12 дугаар сарын 12-нд ажиллахгүй. Мөн хотын даргын тушаалаар театруудад тоглох бүх жүжгийг цуцалсан байна.
Гал нээсэн этгээдийг баривчлах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор хотын төвийн хэсгийг хаасан бөгөөд зоогийн газруудад үйлчлүүлж байсан хүмүүсийг тэндээ үлдэхийг хүссэн бол Европын парламент урьдын адил хаалттай хэвээр байна. Үүний сацуу, DNA цахим хуудсанд мэдээлж буйгаар, эрх баригчид хотын хойд хэсэгт оршдог Rhenus Sport спорт цогцолбороос хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хэвлэлүүд мөн Германы цагдаа нар Франц-Германы хилд хатуу шалгалт явуулж байгаа тухай мэдээлж байна. Газар доорх тээврийн харилцааг, тухайлбал, Страсбургийг Кёльн хоттой холбодог D трамвайн чиглэлийг зогсоожээ.
Страсбург хотын даргын мэдээлснээр, гал нээх үеэр дөрвөн хүн амиа алдаж, 10 орчим хүн шархаджээ. Сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаанд 600 орчим цагдаа оролцож байгаа тухай телевизийн BFM суваг мэдээлсэн байна.
Францын эрх баригчид энэ хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа тухай тус суваг Прокурорын газар дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
