Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЗГХЭГ-ын дарга Занданшатар нараар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41964 айл өрхийг 4.0кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажилтай танилцлаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахтехникийн боломжийг бүрдүүлэхажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэсэн.
Энэ ажлаар нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 52 000 га газарт 41 964айл өрхийг хамруулж цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлуудыг хүлээн авах ажил хийгдэж байна.

Угсралтын ажлаар 110 кВ-ын 1ком дэд станц, 35 кВ-ын 1ком дэд станц, 3ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна. Мөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байсан 2073 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа.
Дээрх 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэсэн.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21 362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган “УБЦТС” ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж техникийн комисс ажиллаж байна.
Эдгээр ажлуудыг хийснээр нийслэлийн 5 дүүргийн гэр хорооллын 41964 айл өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах боломжбүрдэж байгаа юм.



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
