Хэнтий, Дорнод аймгийн иргэд нийслэлд хүрэлцэн ирж, Батширээт сумын нутаг Гутайн даваанд алт олборлож буй Канадын “Meritus Minerals” компанийн асуудлаар “Мал аж ахуй, уул уурхай зэрэгцэн орших боломжгүй” сэдвээр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд хандлаа.
Гутайн даваан дахь алтны орд нь Хэнтий аймгийн нутаг Онон голын сав газар дагуух Биндэр, Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул зэрэг нйаман сумын нутгийг хамардаг. Эдгээр найман сумын төлөөлөл “Онон голоо хамгаалъя” ТББ хамтран мэдээлэл хийсэн юм. Мөн тэд 2600 хүний гарын үсэг бүхий шаардах бичгийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.
Сүүлийн 10-аад жил Онон голын сав дагуу Утайн даваанд “Meritus Minerals” компани алтны олборлолт эхлүүлсэн байна. Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд, малчид хөдөлгөөн өрнүүлж ирсэн ч хүчин мөхөсдөж байна. Тиймээс нийслэлийг зорьж ирсэн гэв. Онон мөрөн бол дэлхийн 10 том мөрний нэг, түүний цутгал нь Гутай, Шургадагийн гол юм. Энд Пегматик Майнинг, “Meritus Minerals” компаниуд алт олборлож байгалийн унаган төрхийг эвдэж, гол усыг бохирдуулж байгаа нь түүхэн газар нутгийг сүйтгээд зогсохгүй Онон мөрний сав газар, улмаар олон улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр түгшүүр төрүүлж байгаа. Энэ байдалтай малчин, иргэд эвлэрэхгүй. Цаашид Гутайн давааны цогцолбор газрыг төрийн тусгай хамгаалалтад авахыг шаардаж байна. Бидний тэмцлийг эх оронч иргэд, иргэний хөдөлгөөнийхөн хичээнгүй дэмжихийг хүсч байна гэж хэвлэлийн хуралд оролцогчид мэдэгдлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
