ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан, үйлдвэрээс гарч байгаа түлшний чанар сайн байгаа, сэрүүний улирал эхэлмэгц гэр хорооллын айл өрхүүдэд хэрхэн түгээж, борлуулахаар төлөвлөөд байгаа зэргийг ажлын хэсгийнхэн ЗГХЭГ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулав. Жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа боловч уурхайгаас нүүрсээ татан авах тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар энэ үеэр хэлсэн юм. Хариуд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн амнаас нүүрс татах тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хамтран ойрын үед шуурхай шийдвэрлэнэ” гэсэн юм.
Мөн ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-ын даргад хандаж ажлын хэсгийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэх, тухайлбал агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаад байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүссэн юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
