“Тавантолгойн хувьцааг гаргах шаардлагагүй хэмээн ҮАБЗ үзсэн” хэмээн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед тараад байсан билээ. Тэгвэл өнөөдөр болсон “Монголын геологи, хайгуул 2019 чуулган”-ы үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г тун удахгүй хийх гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Тэрбээр “1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацаа нь болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулахын өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол шийдвэрүүдээ гаргуулна.
Түүнчлэн бид “Эрдэнэс Тавантолгой” дээр бүтцийн өөрчлөлт хийж, олон улсын түвшинд гарах “Тавантолгой интернэшнл” компани байгуулна. Тэнд олон улсын стандартад хүрсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, ийм түвшинд ажиллах Гүйцэтгэх захирал байх ёстой, ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, гаднын, хөндлөнгийн гишүүд байх ёстой. Санхүү, маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирлууд нь дэлхийн түвшинд хүрсэн байх ийм залуусаар бид багаа бүрдүүлж байж олон улсын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг гаргана. Үүнийг хийх ёстой.
Гадуур явж буй янз бүрийн ярианууд, үгүйсгэж байгаагийн цаана энэ үйл ажиллагааг завхруулах гэсэн, ямар нэгэн байдлаар мөнгөний хэлхээ холбоо үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа, гарцаагүй. Ард түмнийг мөнгөтэй болгохгүй, санхүүг нь бэхжүүлэх талаас нь бодохгүй, сонирхол нь бугласан хүмүүс нийгэмд буруу мэдээлэл өгч байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г би хийх болно. Удахгүй хийнэ” гэжээ.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
