Хүчирхэг Монгол тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон аль нэг спортын төрлөөр зохион байгуулагддаг.
2018 оны Хүчирхэг Монгол тэмцээн нь паурлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор 9-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эрүүл мэнд, спортын өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдсан. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хотын биеийн тамир спортын газар, дүүргүүд, эрүүл мэндийн яам, улсын 1,2,3 дугаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, спорт хороод өргөнөөр хамрагдан олон нийтэд ажлын үйл явц болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн.
Мөн эрүүл зөв хооллолтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулсан. Энэ жил уг тэмцээн нь Бодибилдинг фитнесийн спортоор 6-р сарын 8-ны өдөр Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдана.
Тэмцээний зорилго нь бодибилдинг фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх юм. Монгол улсдаа анх удаа Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор хамгийн өндөр шагналын сантай бодибилдинг фитнесийн тэмцээн болж байна. Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангиллаар явагдана. Тэмцээний цахим бүртгэл 2019.04.12 нээгдсэн, Бодибилдинг фитнесийн тамирчдын дунд нээлттэй ба одоогийн байдлаар МУГТ, Монголын 2 удаагийн мистер Г.Дорж, Монголын 4 удаагийн н.Бат-Эрдэнэ, Монголын 3 удаагийн мистер Э.Ганзориг нар мэдүүлгээ өгөөд байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
