ТОМИЛОЛТ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна.
Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов
Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тус Хөгжимт драмын театрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн бөгөөд 2012 оноос санхүүжилт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн ч 2013-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн хугацаанд 7,5 тэрбум орчим төгрөг зарцуулж, 70 хувийн гүйцэтгэл хийжээ. Гэсэн ч барилгын батлагдсан зураг нь байхгүй, дам нуруу, даацын тулгуурууд өвлийн улиралд хийснээс үүдэж чанар, стандарт хангаагүй гэх мэт хариуцлагагүй асуудлуудыг дагуулжээ. Иймд үүсээд буй асуудлуудыг судлан шийдвэрлэж, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулж, шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө.

Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана
Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд эхний 20 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж гүйцэтгэгч компаний удирдлагуудад хэлэв. Зам барилгын ажлын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтад оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрээр хэлэхдээ, энэ зам “Түүхэн аялал жуулчлал”-ын үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулна. Иймд гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэхийн хирээр Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно гэлээ.

Чанарын шаардлагад нийцээгүй автозам хоёр жилийн ч насжилтгүй, борооны усанд урссан жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ нь монголчууд чанаргүй, гадныхан сайн хийдэг гэх ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. “Түүхэн аялал жуулчлал” нь Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатнаа даллан дуудах өргөн хүрээг хамарсан асуудал юм. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
