Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт өрнүүллээ.
Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлт болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100 мянган айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцсон юм.
Барилга, хот байгуулалтын яам иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, ажиллаж буй бөгөөд 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Төр, захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр талууд онцоллоо.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулж хэрэгжүүлэх, чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцов.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Манай яам, хотын захиргаатай хамтран 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлэн, зарим холбогдох асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэн ажиллах нь зүйтэй” гэдгийг хэллээ.
Ингээд БХБЯ болон Улаанбаатар хотын захиргааг хамарсан өргөн хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар ахлахаар боллоо.
Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа” 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцлоо.
Хоёр талын уулзалтаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж болон “Харгиа” цэвэрлэх байгууламж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж барих ажил урагштай явж буй бөгөөд компаниа сонгож, гэрээгээ байгуулаад байна. Энэ нь урт хугацааны асуудал бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх арга хэмжээ авч байгааг сайд Х.Баделхан мэдээллээ.
Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөсөн ч Эмээлтэд хэзээ цэвэрлэх байгууламж барих, баригдаж ашиглалтад орох хүртэл “Харгиа” цэвэрлэх байгууламжийг хэрхэн ажиллуулах зэрэг шийдэл эрсэн олон асуудлаар ярилцаад ойрын хугацаанд зарим асуудлыг шийдэж, ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
