Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эмэгтэй жүдочдын чансааг жин бүрээр шинэчлэн гаргахад эмэгтэйчүүдийн 48 кг-д 6080 оноогоор Японы тамирчин Фүна Тонаки тэргүүлсэн бол манай жүдоч М.Уранцэцэг 6043 оноогоор удаалжээ.
Харин Украины жүдоч 5765 оноогоор Дарья Белодед гуравт эрэмбэлэгдсэн бол Казахтаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 4415 оноогоор долоод бичигджээ. Эмэнтэйчүүдийн 52 кг-д Бушар Амандин /Франц 6040 оноо/, Цүнода Нацүми /Япон 5364/, Абэ Үта /Япон 5050/ нар эхний гуравт эрэмбэлэгдсэн бол 25-д Л.Сосорбарам /1770/, 30-д Б.Хорлоодой /1347/, 35-д М.Уранцэцэг /1205/ тус тус бичигджээ.
Японы жүдоч Ёшида Цүкаса 57 кг-д 6980 оноогоор тэргүүлсэн бол Криста Дэгүчи /Канад 6010/, Нора Гякова /Косово 5882/ нар 2,3 дугаарт бичигдэж, манай жүдоч Д.Сумьяа 5404 оноогоор дөрөвт оржээ. Харин энэ жинд Л.Энхрийлэн 1903 оноогоор 21-д эрэмбэлэгдсэн байна.
Францын тамирчин Кларисс Агбеньену 7500 оноогоор 63 кг-д тасархай тэргүүлсэн бол Тина Трстеньяк /Словен 5750/, Таширо Микү /Япон 5400/ нар удаалжээ. Энэ жинд Б.Мөнгөнчимэг /2635/ 17-д, Б.Ганхайч /2464/ 19-д тус тус бичигдсэн байна.
Эмэгтэй жүдочдын 70 кг-д Marie-Eve Gahié /Франц 5568/, Араи Чизүрү /Япон 5050/, Санне ван Дийке /Голланд 4646/ эхний гуравт оржээ. Харин 78 кг-д Майра Агияр /Бразил 6134/, Гуусье Стеенхуис /Голланд 5168/, Натали Пауэлл /Их Британи 5159/ нар тэргүүлж байна.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Куба улсын жүдоч Идалис Ортис 7340 оноогоор тэргүүлж байгаа бол Сара Асахина /Япон 5750/, Aлфеман Мариа Суэлен /Бразил 5740/ нар удаалжээ. Энэ жинд ОУХМ Б.Мөнхтуяа 347 оноогоор 54-д эрэмбэлэгдсэн байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
