Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэдэг.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран нийгмийн сайн сайхан, гэр бүлийн аз жаргалын төлөө олон үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран доктор /Ph.D/ Н.Алтанцоожийн “Гэр бүлийн боловсрол олгох” өглөөний цуврал уулзалт зохион байгуулж байгаа бол тавдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэтийн гэр бүлүүд “Байгальд ээлтэй гэр бүл болцгооё” уриан дор гэр бүлээрээ мод тарьсан байна.
Орхон аймгийн 28895 гэр бүлийн төлөөлөл 1000 гэр бүл оролцсон тайван жагсаал энэ сарын 14-нд зохион байгуулагдана. Тэд хүүхдийн хүчирхийллийг зогсоож, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэхээр “Аз жаргалтай гэр бүл” чуулган зохион байгуулж, үзэл бодлоо нэгтгэх юм.
Мөн Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж өрх толгойлсон 10 эмэгтэйд гал голомтыг нь бадраах, өргөө цагаан гэр олгохоор болсноо өнөөдрийн бага хуралд мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
