МЗХ-ны “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дах жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах .
Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб” дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.
Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” -ийн хүрээнд зохиогдох “УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР-2019” дугуйн парадад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
? 2019.5.18 (Бямба) ны 15:00 цагт
? МУИС-ийн төв байрны баруун талын автозам.
Парадад оролцогчид анхаарах зүйлс:
⛔13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
❗ Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
