Засгийн газраас 2019-2023 онуудад хэрэгжүүлэх “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан “Хонгорын шинэ эрин” ХХК-ийн “Хөх морьт” адуу морь уналгын төвөөс морьтны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” анхдугаар наадмыг зохион байгуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Анхдугаар наадам 5-р сарын 31, 6-р сарын 1-ний өдрүүдэд Хүйн долоон худагт болж, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан зэрэг аймгуудын 60 гаруй шилдэг авьястан хүүхдүүд оролцсон байна. Уг наадмыг үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч “Хөх морьт” морь уналгын төв, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын “Монгол хүү” брэндтэй хамтран зохион байгуулж, морьтон түмний үр сад хойч ирээдүйдээ үүх түүх ёс заншлын томоохон хичээлийг заалаа.
Хурдан морь унаач хүүхэд унасан хүлгээ баясгаж, адууны сүлд хийморийг тэтгэн сэргээж, шандас нэмэх зорилгоор аялгуулан дуулах тусгай үгтэй дууг Гийнгоо хэмээдэг. Гийнгоо нь халх дөрвөн аймгийн хошуудад янз бүрийн хувилбар, ая дантайгаар тарж, газар орон, тухайн үеийн хаад ноёд, хутагт хувилгаад, нутгийн аялгууны өвөрмөц хэв шинжийг шингээсэн үгтэй болон үггүй гэх мэт олон янзын хувилбартай болсон юм. Эрт үеэс уламжлалтай адууны соёлын нэгээхэн хэсгийг сурталчлан таниулах зорилго бүхий “Гийнгоо” аялах тэмцээнд 28 хүүхэд оролцсноос:

Тэргүүн байр:Говьсүмбэр аймгийн харьяат н.Энхмаа
Дэд байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангалжаргал
3-р байр: Говьсүмбэр аймгийн харьяат н.Түвшинсайхан
4-р байр: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Агьболд нар тус тус шалгарчээ.
Харин хурдан морины цол дуудах төрөлд Говьсүмбэр аймгийн харьяат Ц.Мөнххүлэг тэргүүлж, Баянхонгор аймгийн харьяат Б.Хангал-Арслан удаалан, Төв аймгийн Архуст сумын харьяат Э.Хэрлэн гуравдугаар байр эзэлжээ. Энэ төрлийн шагналт дөрөвдүгээр байранд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангалжаргал хүү шалгарсан байна.
.jpg)
Дэл сүүл зөв сайхан боох тэмцээнд:
1.Говьсүмбэр аймгийн харьяат Н.Мөнгөншагай
2.Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангалжаргал
3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Агьболд нар тус шалгарчээ.
Гийнгоо анхдугаар наадмын хүрээнд дааганы уралдаан болсон бөгөөд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн танилцуулбал:

Даага:
1.Төв аймгийн Баянчандмань сумын харъяат Бат-Эрдэнийн хар бор. Уралдаанч Санжмятав
2.Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Батбаясгалангийн Золбоо халтар. Уралдаанч Соёмбо
3. Төв аймгийн Заамар сумын харъяат Наранхүүгийн хул.Уралдаанч Азжаргал
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ганзоригийн шарга.
5. Төв аймгийн Лүн сумын харъяат Ариунбатын хүрэн. Уралдаанч Бат-Отгон
Баян ходоод: Архангай аймгийн Цахир сумын харъяат Даваажанцангийн хээр. Уралдаанч Мягмарбаяр
Ийнхүү мориор дамжсан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Гийнгоо” хүүхдийн анхдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө.
Эх сурвалж: todmagnai.mn

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
