Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам – Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн Төв Эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах бөгөөд, энэ удаа Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2019 оны 6 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулав. Энэ удаагийн үзлэгээр нийт 850 гаруй иргэдийг үзлэгт хамруулж, 100 орчим хүнд эмчилгээ хийж, нүдний болор солих хагалгаа хийсэн юм. 2019 оны 6 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нүдний болор солиулах хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах ёслолын ажиллагаа Цэргийн Төв Эмнэлэгт боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч, өвчтний төлөөлөл оролцсон юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
